2019/12/05

2019.11.29 Түүхэн аялал жуулчлалд Галшарчуудын оролцоо зөвлөгөөнд оролцсон тэмдэглэл

Түүхэн аялал жуулчлалд Галшарчуудын оролцоо зөвлөгөөнд оролцсон тэмдэглэл
2019.11.28-30 өдрүүд
Галшар сумын иргэдэд зориулсан зөвлөгөөнд Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн хамт олон тэр дундаа БСШУСЯ-ны харъяа "Чингэс хааны өв, соёлын хүрээлэн"-ийн захирал Батбаяр нарын санал болгосоноор #ХоостАйл-ын үр дүнгээ танилцуулах болж, би оролцоод ирлээ.

Та мэдсэн байх,
БСШУСЯ-ны харъяа "Чингэс хааны өв, соёлын хүрээлэн" байгуулагдсанаар "Мянганы суут хүн-Чингис хаан"-ны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар ШУ болгон хөгжүүлэх боломж бүрдэж, мөн Монгол улсад түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх ЗГ-ын шийдвэр тус хүрээлэнд төвлөрч, бодит ажил болно. Цаашилбал Чингис хааныхаа нэр, хаяг, хөрөг зураг, хөшөө дурсгалын дүрсийг хэрхэн ашиглах асуудлыг ч хуульчлах боломжтой болох юм байна.

Зөвлөгөөнийг зохион байгуулагч Эргэх холбоо ТББ-ийн залуус надтай харилцаж,

2019/12/03

Төгсөлтийн аргачлал 600 төслийн Төгсөлтийн баярт оролцсон тэмдэглэл


Дэлхийн зөн ОУБ нь БЗД, СХД-ийн нийт 600 өрхийн хүрээнд Төгсөлтийн аргачлал-600 төслийг амжилттай хэрэгжүүлж, өрхийн гишүүд эрүүл мэнд, оюун санаа болоод эдийн засгийн хувьд эерэг өөрчлөлтийг бий болгож чадсанаа өнөөдөр хамтдаа дүгнэж байна.

- гэр бүл, хүүхэд хамгаалал, бизнес эрхлэх мэдлэгийг дээшлүүлэх,
- хамтын оролцоо, хуримтлал, бүлгийн үйл ажиллагааг дундын хадгаламжийн бүлгээр бий болгох,
- мэргэжил олгох, тоног төхөөрөмжийн дэмжлэг, ахуйн болон хүнсний туслалцаа үзүүлсэн болон бусад үйл ажиллагаагаа танилцуулж өнөөдөр 130 өрх оролцсон төгсөлтийн баярыг зохиож,

2019/11/26

Миний сонголт: Шивэлгэр гэзэг

Миний сонголт: Шивэлгэр гэзэг

#ХоостАйл-ын эзэд бид өвөг дээдсийнхээ амжилт бүтээл, авъяас мэдлэгээс өдөр бүр суралцаж байхыг зорьж явдаг тул Сэвэлгэр гэзгийг сонгосон.


Энэ зургийг 2019 оны 9-р сард Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт өглөөний нарнаар, Уран дөш уулыг бишрэн, зураг дарсан.

2018 онд гэргий бид хоёр Шагайтай үүргэвч аяллаа Беларус улсын Минск хот руу хийж 16000 км замаар 150 гаруй хүмүүстэй харилцан, нөхөрлөж бүтээж байсан. Энэ аяллаас ирээд Монгол хүнийг талархан хүлээн авсан Дэлхийн хүмүүсээр бахархаж, мөн Монгол өнгө төрх, утга билэгдэл дүүрэн Сэвэлгэр гэзэгний тухай Холливудын жүжигчин Стивен Сигалийн гэргий Монгол бүсгүй Б.Эрдэнэтуяагийн бичсэн нийтлэлийг цахим орчинд 2018 оны 10-р сард уншиж мэдээд,

2019/11/21

#ХоостАйл мэдлэг туршлага: Шагайг гадаадын аялагчдад хэрхэн танилцуулж, бэлэг болгож өгөх талаар


Цуглуулсан шагайгаараа гадаад хүнтэй тоглох, тоглосныхоо дараа 4 шагайг бэлэглэхэд тэд баярлаж хүлээн авдаг. Монгол орны тухай дурсамж яриа, мөн дараагийн аялалдаа хүмүүстэй харилцах хэрэглэл, тоглоом болж байдгийг аялагч хүмүүсийн дурсамж ярианаас бид олж мэдсэн.


Биднийг бага наснаас ясаа мөлжих, шагайг цуглуулах, шагайгаар яаж тоглодогыг өрх айлын хүн бүр зааж сургаж байсан нь өнөө цагт ач тусаа өгч, гадаад хүмүүст харуулах чухал зүйл, түүх соёлыг ярьж танилцуулах сэдэв,

#ХоостАйл мэдлэг туршлага: Гадаад хүмүүст Гал тогоог барихдаа


Гадаад хүмүүс Монгол улстай танилцахдаа байгалийн сайханыг үзэж амрахын зэрэгцээ Монгол айлд зочилж, гэртээ яаж амьдардаг, ямар хоол хүнсийг өөрсдөө бэлтгэж иддэг, ямар амьтны мах иддэг, сүү цагаан идээгээ яаж боловсруулдаг, ногоо жимсээ хаанаас авдаг, ямар хоол идэх дуртай зэргийг өөрийн биеэр үзэх хүсэл зорилготой байдаг.
Мөн бидэнтэй хоол хүнсний уламжлал шинэчлэлийг нь ярилцах, хоол хийхэд оролцох, заримаас нь суралцаад улмаар өөрсдийн амьдралдаа сайхан дурсамж, эрүүл хэв маяг бий болгох хүсэл мөрөөдөлтэйгээр гадаад хүмүүс Монгол орноор аялж явдаг.


Тийм ч учраас гэртээ цөөн (1-3) гадаад аялагч хүнийг ирүүлж байгаа #ХоостАйл нь орчин цагийн үйлчилгээний газрын хоол хүнсээс арай л өөр, Монголын уламжлалт хоолны